Г.Дамдинням: Үндсэн гадаад хэлийг англи хэл гэж Боловсролын хуульд тусгана

2023 оны 5 сарын 02

Arslan.mn

УИХ-ын гишүүн Г.Дамдинням Боловсролын тухай багц хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр 4 багц хуулийн төслийг өргөн барьсан юм.

"Боловсролын тухай багц хууль"-ийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням  "Монгол улс 1990 оноос хойш анх удаа боловсролын бүх түвшний асуудлыг цогцоор нь харсан хуулийн төсөл хэлэлцүүлэх гэж байна. Өмнө нь сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсролын тухай хуулийг тус тусад нь авч үзэж ирснээс уялдаа холбоо сул байв. 

Бид боловсролыг олон улсын түвшинд үнэлэх ёстой гэсэн зохицуулалт төсөлд тусгасан ба гурван жил тутамд үнэлгээ хийнэ. Улсын хэмжээнд хэлэлцүүлэг явуулахад 10 мянга гаруй санал ирсэн. ирсэн нийт саналын 80 гаруй хувь нь багш нарын цалин урамшуулалтай холбоотой. Мөн багш нар тэтгэврийн насыг урагшлуулах санал өгсөн байна.

Дэлхийн нийт шинжлэх ухааны мэдээллийг бараг 90 хувь нь англи хэл дээр байна Тиймээс үндсэн гадаад хэлийг англи хэл гэж хуульд зааж өгнө." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
646698
1 эможи

keyboard_arrow_up