Ж.Бат-Эрдэнэ: Хүүхдүүддээ хоол хийж өгөхдөө захаас хүнсээ цуглуулдаг
2023 оны 5 сарын 02
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Жаргалмаа, Г.Тэмүүлэн, Ц.Цэрэнпунцаг, Ц.Сандаг-Очир нар нийслэлийн зарим зах, худалдааны төвүүдэд очиж, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн шалтгааныг судалжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Сансраас хүмүүс бууж ирлээ, гэнэт сэрэв үү гээд хүмүүс янз бүрээр ярьж байна. Хүүхдүүд минь аавын гарын хоолыг иднэ гэдэг учир би захаас хүнсээ цуглуулдаг. Энэ утгаараа шинэ хүн биш. Сард 2-3 удаа худалдан авалт хийдэг. Нэг удаадаа 200 гаруй мянган төгрөг зарцуулдаг. Яармагт амьдардаг болохоор “Баянзүрх” захаас заримдаа махаа авдаг. 200 гаруй мянган төгрөг болдог. Хамт явсан УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа Хархорин захын байнгын үйлчлүүлэгч юм байна. ” гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
646689
0 эможи
Зочин
2023-05-02 11:16
Битгий чаа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс