ЧУУЛГАН: Аялал жуулчлалын тухай хуулийг хэлэлцэж байна
2023 оны 4 сарын 28
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийг хэлэлцэж байна. Зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж байна.
Хуулийн төсөлд аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгчдийг нарийн тодорхойлж, нэр томьёог нь мөн нарийн ангилжээ. Үүнээс гадна аялал жуулчлалын үйлчилгээтэй холбоотой төрийн хүнд суртал, авлигыг таслан зогсоох үүднээс тусгай зөвшөөрлийг багасгасан байна. Үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд холбогдох байгууллагад өөрийн мэдээллээ бүртгүүлдэг болохоор тусгажээ. Түүнчлэн аялал жуулчлалын бүсүүдийг орон нутгийн удирдлагуудтай хамтран тодорхойлох юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
646592
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс