УИХ-ын гишүүд захуудаар явж, үнийн өсөлтийг судална

2023 оны 4 сарын 28

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Жаргалмаа, Г.Тэмүүлэн,  Ж.Бат-Эрдэнэ нар захуудад ажиллана.

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болов. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар үнийн өсөлтийг хөндөж, дээр нэр дурдсан УИХ-ын гишүүдэд үүрэг өгөв.

Инфляц хамгийн сүүлийн байдлаар 10.9 хувь болж буурсан ч махны үнэ өндөр байна. Иймд Эдийн засгийн, Төсвийн байнгын хорооны дарга нар амралтын өдрүүдэд захуудад ажиллан, үнийн өсөлтийн судалгаа хий. Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болох юм билээ. Мөн Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн төрийн албан хаагчдын цалинг өсгөх судалгааг, төсвийн тодотголтой оруулж ир. Эмч, багш, үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулз, чиглэл өглөө гэв.              

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
646580
1 эможи

Зочин
2023-04-28 12:56
Бүх төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг буулгаж, заавал эмч багш гэлтгүй цалингаа нэмээчээ. Ард түмэн чинь сөхөрч уналаа
keyboard_arrow_up