Б.Пүрэвдорж: Ховдод дөрөв, тавдугаар сард үүл буудахаар 100 саяыг төсөвлөсөн ч гүйцэтгэгч нь шалгарсангүй

2023 оны 4 сарын 25

Arslan.mn

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Ховд аймагт ганцхан тендер бий. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ тендерийн гүйцэтгэгч нь шалгараагүй байна. Дөрөв, тавдугаар сард үүл буудвал чийгшилт нэмэгдэж бороо хур элбэгших боломжтой. Зургаа, долоодугаар саруудад ОХУ, Казахстан үүл бууддаг учраас манайд буудах боломжгүй сэмжин үүл орж ирдэг. Ийм үүлнээс бороо ордоггүй. Тиймээс дөрөв, тавдугаар сард үүл буудах зорилгоор Ховд аймагт 100 сая төгрөг төсөвлөсөн. Гэвч энэ ажлыг гүйцэтгэх компани нь одоо болтол тодроогүй байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646474
0 эможи

keyboard_arrow_up