Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэнэ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлгийг маргааш (2023.04.26) Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.
Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд маргаашийн хэлэлцүүлэгт улс төрийн намууд болон эрдэмтэн судлаач нар оролцоно.