ЧУУЛГАН: Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж байна

2023 оны 4 сарын 21

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.04.21/ ээлжит хуралдаан эхэллээ. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан хууль батлагдсантай холбоотой авах арга хэмжээний УИХ-ын  тогтоолын төсөл, төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийг төслүүдийг эцэслэн батална.

Чуулганы хуралдаан 44 гишүүнтэй 60 хувийн ирцтэй эхэллээ.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн батлахад санал хураахад 40 гишүүн дэмжиж хууль батлагдлаа. Үүний дараагаар боловсруулсан хууль батлагдсантай холбоотой авах арга хэмжээний УИХ-ын  тогтоолын төсөлд санал хураалт явуулахад 33 гишүүн дэмжиж тогтоол эцэслэн батлагдлаа. төрөөс олгох урамшууллаах нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийг төслүүдийг эцэслэн батлах санаал хураалтад 100 хувийн саналтайгаар дэмжигдэж хуралдаан үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646361
0 эможи

keyboard_arrow_up