Д.Цогтбаатар: Хүүхдийн мөнгийг үлдсэн 9 хувьд нь өгнө гэхэд 15 тэрбум шаардлагатай байна
Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох асуудал яригдаж байгаа. Энэ асуудлын талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатр байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "УИХ-ын гишүүдын тоо 152 болвол нэг гишүүн дээр ирэх сонгогчдын тоо 15-20 мянга болно. Төрийн байгууллага гэдэг чинь татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Хэдэн татвар төлөгчдийн нуруун дээр институт ирэх гээд байна, илүү гарах зардлыг нэг жилээр тооцох хэрэггүй.
Хүүхдийн мөнгийг 9 хувьд нь өгнө гэхэд 15 тэрбумын шаардлага гарч байна. Харин хүүхэд болгонд ялгаварлахгүй олгох мөнгө чинь хэдэн шийдвэр гаргагчдад л ирж байна шүү дээ. Их хурлын 76 гишүүн байхад улс 2004 онд 10,3 хувийн өсөллтэй, 2011 онд 17,5 хувийн өсөлттэй явж байсан. Эцсийн дүндээ энэ улс төрчид чинь хохирол үүсгээд байна" гэв.