Я.Содбаатар: Хуулийн этгээд улстөрийн намд 27 сая, иргэн 6 сая төгрөг хандивлах боломжтой

2023 оны 4 сарын 20

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Хуулийн төсөлд улс төрийн намуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, бодлогын институт болгон төлөвшүүлэх, санхүүжилтийг ил тод, нээлттэй болгох, тэгш оролцоог хангах, дотоод ардчиллыг нь бэхжүүлэхэд чиглэсэн онцлох зохицуулалтуудыг тусгайлан багтаасан. Өнөөгийн улстөрийн намууд хурлаа ч хийдэггүй явж ирсэн байх жишээтэй. Өнөөдөр Дээд шүүхэд 35-36 нам бүртгэлтэй ч өнгөрсөн хугацаанд нэг л нам хурлаа хийж ирсэн байна. Улстөрийн намууд хуульд заасны дагуу хурлаа хийдэггүй, тайлангаа хүргүүлдэггүй, сонгуульд оролцохгүй бол идэвхгүй хэлбэрт шилжүүлэх, цаашлаад татан буулгах хүртэлх арга хэмжээг авдаг болно. Өөрөөр хэлбэл, энэхүү хууль хэрэгжсэнээр улстөрийн намуудад тавигдах хариуцлагын түвшин нэмэгдсэнээр Дээд шүүхэд бүртгэлтэй намуудын тоо эрс цөөрнө.

Мөн улс төр дэх мөнгөний нөлөөллийг бууруулахад бид анхаарах цаг нь болсон. Тиймээс улс төр руу орж ирж буй хандив, түүний хэмжээг тодорхой зааж өгсөн. Тухайлбал, хуулийн этгээд эцсийн өмчлөгчөөрөө жилийн хугацаанд нэг улстөрийн намд одоогийн ханшаар 27 сая төгрөг, иргэн жилд нэг намд 6 сая төгрөг хандивлах боломжтой. Ийм байдлаар тодорхой зааж өгөөгүйгээс мөнгөний захиалга өгдөг, авлига, хээл хахуулийн үндэс болж байгаа учир ийнхүү зааж өгсөн. Мөн зарцуулалтын хувьд 15 хувийг нь судалгаанд, 15 хувийг нь иргэдийг соён гэгээрүүлэхэд, 20 хувийг нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлэгт зарцуулна гэхчлэн тусгасан" гэв.

Тус хэлэлцүүлэг чуулганы үдээс хойших хуралдаанаар үргэлжилнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646329
0 эможи

keyboard_arrow_up