Спикер гавьяат хуульч, академич, судлаачдыг ажлын хэсэгт орж ажиллахыг урив

2023 оны 4 сарын 18

Arslan.mn

Улсын Их Хурлаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.04.18) хуульч, судлаачдын төлөөлөлтэй уулзаж, санал солилцов.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль, эрх зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын Их сургуулийн Эмерит профессор, академич С.Нарангэрэл, Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн ухааны доктор, профессор Н.Жанцан, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, дипломатч Ц.Гомбосүрэн, Ардын Их Хурлын депутат, Монгол Улсын гавьяат эдийн засагч  Т.Очирхүү, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн,Философийн ухааны доктор, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, Ардын Их Хурлын депутат, Үндсэн хууль судлаач Д.Ламжав, Хууль зүйн ухааны доктор, хуульч, судлаач Б.Гүнбилэг, Монгол Улсын Их сургуулийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, профессор, судлаач Д.Бумдарь нар оролцов.

Arslan.mn

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулж, эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Улс төрийн намын тухай хуулийн төслүүд чухал ач холбогдолтой болохыг онцолсон. Улсын Их Хурлаас хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгүүдийг энэ долоо хоногт байгуулах бөгөөд эдгээр ажлын хэсгүүдэд орж ажиллахыг урив.

Мөн тэрбээр, “Мөнгөний” сонгуулийг өөрчилж, намын дотоод ардчиллыг бэхжүүлж, бодлогын намуудыг төлөвшүүлэх, улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох замаар хууль, эрх зүйн шинэчлэлийг хийхийг зорьж байна. Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуулиуд салшгүй холбоотой учраас тунхгийн шинжтэй хууль батлахаас зайлсхийж, процесс бүрийг нарийвчлан тусгахад эрдэмтэн судлаачид, хуульчдын саналыг сонсох ёстой гэдгийг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэсэн юм.

Хуулийн төсөлд,

  • улс төрийн намын хариуцлагыг дээшлүүлэх,
  • улс төрийн нам бодлогын институт болон төлөвших,
  • намын санхүүжилтийн ил тод байдлыг хангаж, хяналтыг сайжруулах,
  • намын гишүүдийн тэгш оролцоог хангах,
  • улс төрийн намуудын дотоод ардчиллыг хөгжүүлэх зэрэг үндсэн таван онцлох зохицуулалтыг тусгажээ.

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646240
0 эможи

Зочин
2023-04-18 15:17
Одоо Их хуралд байгаа хулгайчуудаас нэг ч хүн оруулж болохгүй
Иргэн
2023-04-18 15:15
Гавьяат хуульч Нарангэрэлийг урьж оролцуул.
keyboard_arrow_up