ШУУД: Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авах нь ЗҮЙТЭЙ гэж үзлээ
2023 оны 3 сарын 17
УИХ Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдах хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай болон дагалдах хуулийг хэлэлцэн батлахдаа Үндсэн хууль, УИХ-ын хуралдааны дэгийн тухай болон Хууль тогтоомжийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тул хориг тавьжээ.
Үргэлжүүлэн Өнөөдрийн хуралдаанаар мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл хангах, нөөцийн мах худалдаалах арга хэмжээний талаар мэдээлэл сонсоно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
645492
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс