УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн ХОРИГИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ

2023 оны 3 сарын 17

Arslan.mn

УИХ-ын намрын чуулганаар баталсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан хуулиудад Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан билээ. Хаврын чуулганы эхэнд уг асуудлыг парламентаар хэлэлцэж Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн. Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг авч хэлэлцэх юм.  

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын танилцуулснаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн дээрх хуулиудад бүхэлд нь хориг тавьсан байна. Улсын Их Хурал уг хуулийн төслийг хоёр өдөрт хэлэлцэн, эцэслэн баталсан, төслүүдийг боловсруулах, хэлэлцэн батлах үйл явцад иргэн, олон нийтийн оролцоог хангаагүй, нэр бүхий хуулиудын дагаж мөрдөх хугацаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсгүүдийг зөрчиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг хязгаарласан хэмээн үзжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645479
0 эможи

keyboard_arrow_up