ШУУД: ЖДҮ, “Асем Вилла” хотхонтой холбоотой Хөгжлийн Банкны зээлүүдийг хэлэлцэж эхэллээ
Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах гурав дахь удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.
Гурав дахь удаагийн нээлттэй сонсголоор Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаар хэлэлцэнэ. Үүнд:
- Арилжааны банкаар дамжуулан олгосон Хөгжлийн банкны эх үүсвэртэй 1.6 их наяд төгрөгийн 2542 зээлдэгчтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ.
- 2011-2020 он хүртэлх хугацаанд арилжааны банканд Хөгжлийн банкны эх үүсвэрээс байршуулсан 3280 ширхэг мөнгөн хадгаламжийн хэлцэлд дүн шинжилгээ хийсэн талаар хэлэлцэх юм байна.
Нотлох баримт судлах сонсголд 240 гаруй иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дууджээ
Гурав дахь шатны сонсгол таван өдөр үргэлжлэх бөгөөд энэ удаагийн сонсголд Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн 1,6 их наяд төгрөгийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүн” сэдвээр зохион байгуулахаар төлөвлөж нийт 240 гаруй иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дуудсан байна.
Холбоотой мэдээлэл: