ШУУРХАЙ: “Нүүрсний“ хэрэгт холбогдсон Т.Аюурсайхан, А.Адъяасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын “бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал“-ыг УИХ-д өнөөдөр оруулж ирнэ

2023 оны 2 сарын 06

Arslan.mn

"Нүүрсний" гэх хэрэгт улс төрийн өндөр албан тушаалтай 17 хүнийг холбогдуулан шалгаж байгаа юм.

Тэгвэл эдгээрээс нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах асуудлыг прокурорыг байгууллагаас УИХ-ын даргад тун удахгүй оруулж ирэх болсон талаар бид өмнө мэдээлж байсан.

Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан, А.Адъяасүрэн дөрвийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг  өнөөдөр /2023.02.06/ Улсын ерөнхий прокуророос УИХ-д оруулж ирж магадгүй болсон талаар эх сурвалж мэдээллээ. 

А.Адъяасүрэнгийн хувьд яллагдагчаар татах тогтоол гараад удсан. Гол нь өөр гишүүд нэмэгдэх төлөвтэй байсан учраас бүрэн эрхийг нь хамтад нь оруулж ирэхээр хүлээсэн гэх мэдээлэл байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
1
644555
7 эможи

Зочин
2023-02-07 20:40
Мэдээ бичиж байгаа юм бол сайн нягталж байж бичиж баймаар юм. Д.Бат-Эрдэнэ /Тавантолгой ХХК-ийн/. Ямар ч холбогдолгүй хүний нэр төрд халдсаныхаа төлөө уучлалт гуйх хэрэгтэй шүү.
Зочин
2023-02-06 15:24
Баагий аврагыг андуураад байна уу үгүй юу, өөр нэр нэгтэй нилээн сайн хулгайч баагий бас байгаа байх шүү
иргэн
2023-02-06 12:36
гүшүүнээс нь бүр мөсөн хөөж явуулаа муусайн хулгайчуудыг
нүүрс

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up