А.Адъяасүрэн гишүүнийг “авлига өгсөн, авсан“ хэргээр яллагдагчаар татжээ
Нүүрсний хэрэгт одоогоор 92 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Үүнээс 44 нь нийтийн албан тушаалтан, 48 нь аж ахуй нэгжийн компанийн гүйцэтгэх удирдах албан тушаалтан бусад иргэд байна.
Үүнээс УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг хууль хяналтын байгууллага хоёр хэрэгт яллагдагчаар татаад байна.
Тодруулбал, нэгт түүнийг Авто тээврийн үндэсний төвийн албан тушаалтнуудад авлига өгөхийг завдсан гэх үйлдлээрээ шалгагдаж байгаа бол хоёрт, "нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлэгт багтсан гэх хоёр хэрэгт шалгагдаж эхэлжээ.
Ийнхүү УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хятадуудтай хамтран эзэмшдэг тээврийн компаниуд жолооч нарын эрхийг ноцтой зөрчиж, хууль бус үйлдэл гаргаж байгааг баримт хууль хяналтын байгууллагынхны гарт ирсэн бололтой. Жолооч нарын гомдол, мэдээллийн мөрөөр компанийн удирдлагуудыг шалгахаар болж, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд дахин нэг зүйл анги, “хэрэг” нэмэгдэж болзошгүй байгаа талаар эх сурвалж мэдээлж буй.