Т.Доржханд: Хоёулан дээр нь миний ТӨХӨӨРӨМЖ АЖИЛСАНГҮЙ, Саналыг хүчингүйд тооцож, дахин санал хураая
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2023.01.05/ хуралдаан болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд:
Миний төхөөрөмж ажиллахгүй байна. Өнөөдөр Монгол Улсад хөрөнгө оруулах банк байхгүй шүү. Манайх хязгаарласан, боомилсон байдалтай хандаж болохгүй. Эдийн засгаа тэлэх гурван суваг л байна. Нэгдүгээрт, экспортоо нэмэгдүүлэх, хоёрдугаарт, зээл авах, гуравдугаарт, гадны хөрөнгө оруулалт. Санхүүгийн хөрөнгө оруулалт оруулах замаа л нээхгүй бол эдийн засаг тэлэхгүй. Санхүүгийн салбар, банкны салбарын либералчлалыг одоо л бид Хөрөнгө оруулалтын банкаараа л хийх ёстой. Тиймээс алх тогшоод, санал уначихлаа гээд явмааргүй байна.
Өмнөх саналыг хүртэл дахиж цуцалж байгаад санал хураалтыг явуулъя. Хоёулан дээр нь миний төхөөрөмж ажилсангүй. Саналыг хүчингүй тооцож, дахин санал хураая.