“ЭТТ” хаана байдгийг мэддэггүй “нүүрсний“ хэрэгт холбогдсон гишүүн “Энэ бол дэлхийд байхгүй том орд” гэв
Авлигатай тэмцэх газраас нүүрсний хэрэгт холбоотой шалгагдаж буй 17 хүний нэрийг 2022 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр олон нийтэд зарласан билээ. Тэдний тав нь УИХ-ын гишүүд байсан.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд, Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн нар байсан бөгөөд тэдний нэрсийг зарласны дараагийн өдөр “Нам биднийг гүтгэлээ, олон нийтийн уур бухимдлыг намдаахын тулд биднийг нохойд хаяж өглөө” гэсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотойгоор нэр нь зарлагдахад Эрдэнэс тавантолгойг хаана байдгийг ч мэдэхгүй" гэж хэлж байв.
Тэгвэл Эрдэнэс тавантолгойг хаана байдгийг ч мэддэггүй УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 7.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй дэлхийд байхгүй том орд гэв.
Тэрбээр өчигдөр хуулийн төсөл өргөн барихдаа "Эрдэнэс тавантолгойн нүүрсний нөөц нь 7.2 тэрбум тонн. Дэлхийд байхгүй том орд" хэмээжээ.









