“Эрдэнэс Тавантолгой“-н хувьцааг иргэдэд эзэмшүүлж, иргэд жилд 2 сая төгрөгийн ногдол ашиг авах боломжтой

2023 оны 1 сарын 04

Arslan.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нар өргөн мэдүүллээ. Тэд энэ талаар мэдээлэл өгөв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар иргэн бүр жилд 2 сая төгрөгийн ногдол ашиг авах тогтоолын төслийг бид боловсруулан, Засгийн газарт санал хүргүүлэхээр илгээсэн. Таван ам бүлтэй айл 10 сая төгрөг авна. Одоо иргэдийн эзэмшиж буй 14 хувийг 40 хувь болгон өсгөнө. Ингэж иргэдийн хяналтыг дээшлүүлбэл нүүрсний хулгай гэдэг үг Улаан номд орно. "ЭТТ" бол мөнгөний машин, энэ компаниас хулгай хийсэн хүмүүс бусдыг гүтгэсэн. Монгол Улсын бүх иргэн хувьцаа эзэмшинэ. 

Иргэд гудамжинд гарч нүцгэлэх биш, "ЭТТ"-н мэдээллийг хүлээн авч, байр сууриа илэрхийлдэг болно. Одоо энэ уурхай нэг тонн нүүрсээ 100 ам.доллараар худалдаж байна. Тонн тутмаас 70 ам.долларын ашиг олдог. Энэ тогтоолын төсөл Уул уурхайн биржийн хуультай зөрчилдөхгүй. Иргэдийн хяналтад оруулах нь сонгодог засаглалын хэлбэр" гэв.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643898
2 эможи

Зочин
2023-01-04 17:13
good
keyboard_arrow_up