Г.Занданшатар: 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүдэд 1,072 хувьцаа олгоно
“Хуулийн мэдээллийн цаг” хэвлэлийн бага хуралд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Ж.Мөнхбат нар оролцож, УИХ-аар хэлэлцэн баталсан хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Уул уурхайн биржийн тухай хуулийг баталсан. Уг хуультай холбогдуулан тогтоол гаргаж, 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд Тавантолгой компанийн хувьцааг эзэмшүүлэхээр боллоо. Ажлын хэсэг байгуулагдаж, уг компанийн хувьцааг эзэмшүүлэх тогтоолын төсөл боловсруулна.Энэхүү тогтоолыг УИХ дахь Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэнэ.
Түүнчлэн Хөрөнгийн бирж дээр нүүрсээ нээлттэй арилжаалах асуудлыг мушгиж, хувьчилна гэх мэдээлэл тарааж байна. Энэ нь ташаа мэдээлэл болохыг мэдэгдье” гэлээ.









