ЧУУЛГАН: “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” тогтоолын ТӨСЛИЙГ БАТАЛЛАА
2022 оны 12 сарын 22
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдлаа.
Тогтоолын төсөлд:
- Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох,
- Асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх,
- Үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар тусгажээ.
Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Төрийн байуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат танилцуулахдаа, Монгол Улсын Үндсэн хууль, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу ард иргэдийн төлөөлөлтэй зөвлөлдөж, гарц, шийдэл олох шаардлагын хүрээнд уг тогтоолын төслийг боловсруулсан болохыг хэлж байв. Тэрбээр нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг тодорхойлох, тэдгээрийн эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдийн төлөөлөлтэй зөвлөлдөх санал асуулгыг “Зөвлөлдөж шийдье” сэдвээр зохион байгуулахаар уг төсөлд тусгасан гэсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
643650
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс