Т.Доржханд: Х.Баттулга учиргүй төмөр өргөж байснаа хэрэгт холбогдонгуутаа л өвдчих юм

2022 оны 12 сарын 19

Arslan.mn

үүрсний хулгайн хэрэгт хамгийн их холбоотой хүн өчигдөр /2022.12.18/ Монгол Улсын хилээр гараад явжээ хэмээн УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдэгдлээ.

Тэрбээр  "Өчигдөр нүүрсний хулгайд хамгийн их хамаатай хүн хил гараад явчихлаа. Хэд хэдэн эх сурвалжаас асуулаа, үнэн байна. Энэ тухай хуульч нартай зөвлөлдлөө, хил гарч явах хуулийн үндэслэл байхгүй байна. Нүүрсний хулгайн оффтейк гэрээтэй холбоотой шийдвэрийг шахаж гаргуулж байсан ҮАБЗ-ийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Х.Баттулга яг л Ч.Сайханбилэг шиг гараад явчихлаа.  Чоно борооноор гэдэг шиг. Үүнтэй холбогдуулан хариуцлага тооцох хэрэгтэй. 

Энэ Лхагва гарагт нүүрсний хулгайтай холбоотой нээлттэй сонсголыг зохион байгуулахаар төлөвлөж байсан. Тухайлбал энэ үеэрээ Х.Баттулга гэдэг хүнээс тайлбар, мэдүүлгийг нь авья.

Нээлттэй хэлэлцүүлэгт ЭТТ-н хуучин удирдлага Б.Ганхуяг, АТГ-аас нэрлэсэн УИХ-ын таван гишүүний яриаг сонсож, мэдүүлэх авахаар төлөвлөж байсан. Гэтэл эхнээсээ зугтааж байна. Х.Баттулга эрүүл мэндийн шалтгаанаар явсан гэсэн. Төмөр өргөөд хэр баргийн өвчин тусахааргүй Ерөнхийлөгч гэж имижээ бүрдүүлсэн. Гэтэл эрүүл мэндийн шалтгаанаар гэдэгт би эргэлзэж байна.

"Эрдэнэс Тавантолгой"-н захирал байсан Б.Ганхуягийг авчраад ярья. Хэн хэн үүрэг даалгавар өгснийг нь яриулья, УИХ-ын 5 гишүүнээр ч бас яриулья гэж төлөвлөж байсан. Гэтэл учиргүй л төмөр мөмөр өргөөд эрүүл саруул хүн гэсэн имиж бүрдүүлдэг хүн маань хэрэгт холбогдонгуутаа л өвдөөд гадаад руу гараад явчих юм. Ч.Сайханбилэг бас л тэгж байсан. Ийм л өөдгүй, эр зориггүй улс төрчид байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
643493
3 эможи

Зочин
2022-12-20 23:27
Ene neg hun tsarai gargasan mangas nhiin, ehner huuhdee hun gej bodolgui hayachihaad uls oron ard tumen gej shaasan mahan tolgoi
keyboard_arrow_up