С.Одонтуяа: Нүүрсний хулгайд алдсан мөнгөөр ЗГ-ын БҮХ ӨРИЙГ ТӨЛӨХ боломж байсан юм биш үү
2022 оны 12 сарын 16
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь цөөнхийн бүлгийн гишүүд Сангийн сайдаас асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Иргэд сүүлийн үед нүүрсний хулгайн сэдвээр амьсгалж байна. Монгол Улсын Засгийн газрын өр найман тэрбум ам.доллар гэж байна. Нүүрсний хулгайн мөнгөөр ЗГ-ын бүх өрөө төлөх боломж байсан юм биш үү. Төсвийг алдагдалтай баталсан тохиолдолд гадаад өрийг төлөхөд хүндрэл үүснэ гэдгийг АН-ын бүлгээс удаа дараа анхааруулж байсан. ЗГ-т гадаад өрөө төлөх боломж байхгүй харагдаад байна. 2023 онд ЗГ гадаад өрөө хэрхэн төлөх вэ. Төсвийг алдагдалтай баталснаар гэр хорооллын бүх айлыг тохилог орон сууцанд оруулах, нийслэлд метро тавьж, утаагүй, түгжрэлгүй болох боломж алдагдсан.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
643459
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс