УИХ-ын гишүүн Х.Баделханы монополь “Жол“ ХХК-ийн сүүлийн 4 жилд “40 тэрбум“-ын тeндeр авчээ

2022 оны 12 сарын 16

Arslan.mn

УИХ-ын гишүүн Х.Баделхан Баян-Өлгий аймагт хийгдэх автозамын бүхий л тендерүүдийг “Жол” компаниараа өрсөлдөгчгүйгээр авдаг тухай мэдээлэл хэвлэлүүдээр гарч эхэлсэн.

Х.Баделхан нь Баян-Өлгий аймгийн 21 дүгээр авто баазын даргаар ажиллаж байхдаа 1990-ээд оны эхээр Төрийн өмчид хамааралтай Зам гүүрийн ангийг хувьчилан авч барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Жол” ХХК-ийг байгуулж өнөөг хүртэл тус аймагт явагдаж байсан зам, барилгын бүхий л тендерийг авч ажил гүйцэтгэж байна.

Тодруулбал, Х.Баделханы гишүүний хүүгийн "ЖОЛ" ХХК нь сүүлийн 4 жилд нийт  40 тэрбум төгрөгийн тендер авчээ. 

Ялангуяа нэг тэрбум төгрөгөөс дээш үнийн дүнтэй том тендерүүдийг "түүдэг" гэх.  Тухайлбал, 2018-2022 онд нийт 27 тэрбум төгрөгийн тендерт өрсөлдөгчгүйгээр шалгарсан бол 2022 онд 9.7 тэрбум төгрөгийн тендерийг мөн аваад байгаа юм байна. Ийнхүү Х.Баделхан гишүүний компани олон жилийн турш удаа дараалан тендерт ялалт байгуулсаар ирсэн нь Баян-Өлгий аймагт хэдийнэ монополь эрхээ тогтоосон гэх хардлагыг аргагүй төрүүлсэн бололтой. 

"Жол" ХХК-ийн тендерт шалгарсан түүхүүд:

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643458
0 эможи

Зочин
2022-12-17 14:21
hasguud gaarch bnaa
Зангараг
2022-12-16 21:06
Аймаг бүрт ийм Жол ууд байгаа тэднийг илрүүлж шалгах ёстой.
Зочин
2022-12-16 20:27
Аймагтаа ганц боловсон 00 барьдаггүй энэ луйварчинг эргүү хасгууд өөрсдөө сонгосон
keyboard_arrow_up