Г.Занданшатар : Ард түмэн тэсэрч байна.Шуурхай ажиллаж шаардлагатай хуульд өөрчлөлт оруулъя

2022 оны 12 сарын 15

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Энэ үеэр нүүрсний хулгайн хэргийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн үзэл бодлоо илэрхийллээ.

Тэрбээр "Ард түмэн тэсэрч байна. Ард түмэн нүдтэй, шударга ёс гэсэн нэг л хариулттай. Бид одоо бодитой ажил л хийх хэрэгтэй байна. Шуурхай ажиллаж шаардлагатай хуульд өөрчлөлт оруулъя. Эх орныхоо баялгийн хулгайн хаалгыг хаая. Нүүрсний асуудлыг сарниулах оролдлого хийж байна. Ардчилсан намын зүгээс ҮАБЗ-д шаардлага тавьсан юм байна. Тиймээс ҮАБЗ-өөс мэдээлэл ирүүлсэн байна. Та бүхэнд товчхон танилцуулъя. ҮАБЗ-ийн зөвлөмж, шийдвэр байгаа эсэхийг шалгаж, байгаа бол тэдгээрийг задалж ил болгох асуудлыг судлан шийдвэрлэхийг үүрэг болгосон. ҮАБЗ-ийн ажлын алба энэ асуудлыг хариуцан ажиллаж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643406
1 эможи

Зочин
2022-12-15 12:24
С. Батболд, Хүрэлбаатар , Чойжилсүрэн, Д. Батэрдэнэ , Мөнхбат, Бямбацог,т Ундрам, Адьяасүрэн, Сумьяабазар гээд жинхэнэ хулгайчдыг удахгүй ард түмэн өөрсдөө гудамжинд чирч гаргах вий дээ. Үүнийг хамгаалаад нэрлүүлэхгүй байгаа нөхөд ч бас л дуусах вий дээ бурхан минь.
keyboard_arrow_up