Н.Алтанхуяг: Манайд ч танайд ч ХУЛГАЙЧ НАР бий, гэхдээ танайд ихэнх нь үлдчихсэн. Шударга байя л даа
2022 оны 12 сарын 15
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
Энэ үеэр нүүрсний хулгайн хэргийн талаар Н.Алтанхуяг гишүүн өөрийн үзэл бодлоо илэрхийллээ. Тэрбээр "Манайд ч танайд ч хулгайч нар бий, гэхдээ танайд ихэнх нь үлдчихсэн. Хулгайч нар хоёр намын хэрүүл, улс төрийн тэмцэл болгож дуусгаад, дундаас нь энэ олон жил дандаа хожиж ирсэн. Өнөөдөр хэдэн хүнээр туг тахиад жинхэнэ хулгайч нараа хамгаалаад явж болохгүй шүү. Хэдэн гэрээгээ ил болгосон байна. Үлдсэнийгээ ил болгооч. Шударга байя л даа. Оролцсон гэж үзэж байгаа бүх хүнийг дуудаач. Хуулийн байгууллагын хүч хүрэхгүй байна. Нүүрсний хулгай дээр шударга ажиллачихвал болно. Хэдэн хүнээ дүүжлээд, цөөнхөөс гадна шинэ гишүүдээ гарзанд гаргаж байна" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
643401
0 эможи
Зочин
2022-12-15 12:03
Утааны мөнгө хулгайлсанаа төл Алтанхуяг аа . Нийслэлийн хүн зоны уушгийг үгүй хийсэн хичнээн нялх хүүхдүүдийг хорвоогоос явуулсан хүн шүү чи.
ЗОЧИН
2022-12-15 11:35
Алтанхуягаа ЧИНИЙХ ТАВ МИНИЙХ ТАВХАН ГЭЖ МЭДЭХ БИЗ ХУЛГАЙЧ БОЛ ХУЛГАЙЧ АН СУУРИЙГ ТАВЬСАН МАНАН ДУНДАА БАЙГАА ЧАМЛААД ЯАХАВ ТАНАЙ ХУЛГАЙЧИД ИЛҮҮРЭХСЭН БАЙЖ МАГАД.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс