Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ авах хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2022 оны 12 сарын 14

Arslan.mn

Сангийн сайд Б.Жавхлан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ

Уг хуулийн төсөлд хүний оролцоог бууруулах, худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлын нэмэгдүүлэх, шуурхай хялбар тендер шалгаруулалт хийх, хариуцлагын тогтолцоог сайжруулах зэрэг зохицуулалтыг тусгасан байна. Тендер шалгаруулалтыг бүрэн цахимаар зохион байгуулах, тендерт оролцогчийн мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны системээс ирүүлж буй мэдээлэлд үндэслэн үнэлэх зохицуулалтыг тусгажээ.

Худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх хүрээнд худалдан авах ажиллагааны төлөвлөх үе шатаас гэрээ дүгнэх хүртэл үе шатны мэдээллийг удирдах мэдээллийн нэгдсэн эх үүсвэрийг худалдан авах ажиллагааны цахим системд төвлөрүүлэн, хөгжүүлэх эрх зүйн үндсийг бий болгосон байна.

Түүнчлэн тендерт оролцогчоос өөрийн тендерийг нууцлан ирүүлсэн боломжтой тендерийн материалын хязгаарыг тодорхойлох, шалгарсан тендерт оролцогчийн ирүүлсэн материалыг ил тод болгохоос татгалзах тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаврыг төсөлд тусгажээ. 

Мөн худалдан авах ажиллагааны ил тод байдлыг баталгаажуулж нээлттэй мэдээллийг нуун дарагдуулсан албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагыг нэг мөр журамлах, хууль тогтоомж зөрчигдсөн тохиолдолд буруутай этгээдэд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгосон байна. Тухайлбал, олон нийтээс худалдан авах ажиллагаанд хяналт тавих механизм болох шүгэл үлээх боломжийг цахим системд бүрдүүлжээ.

Төрийн байгууллагад шаардлагатай жил бүр давтагддаг нийтлэг ажил, зөвлөхийн бус үйлчилгээг урт хугацаанд авах, барилга байгууламж, оффисын тоног төхөөрөмж, машин механизмын түрээслэх харилцааг боловсронгуй болгох, хэд хэдэн захиалагч хамтран хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг зохион байгуулах асуудлыг зохицуулах боломжтой болох юм Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643371
0 эможи

Зочин
2022-12-14 19:35
улсын болон орон нутгийн өмчийн тухай хууль гэж нэрийг өөрчилөх хэрэгтэй
keyboard_arrow_up