УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн охин жагсаж буй иргэдийг “ЗАВТАЙ ЯМАА“ гэж доромжилжээ
Д.Сүхбаатарын талбайд 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн зохион байгуулагдсан "Нүүрсний хулгай"-тай тэмцэх жагсаал, цуглаан 10 дахь өдрөө үргэлжилж байгаа.
Тэгвэл УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн Засгийн Байнгын Хорооны дарга, үндэсний бөх, "Жем интернэйшнл" ХХК-ийн эзэн Ц.Цэрэнпунцагийн охин шударга ёс, нүүрсний хулгай, шударга, хариуцлагатай төрийн төлөө жагсаж буй иргэдийг "Завтай ямаа, хүмүүс жагсаал хийгээл, залуу хүмүүс бид хувь хүний хөгжил, орлогын эх үүсвэрээ бататгах гээд зөндөө хийх зүйлс байна даа" гэж сошиал хуудсандаа бичсэн нь олны шүүмжлэлийг дагуулав.
Ц.Цэрэнпунцагийн охины хувьд завтай хүмүүс хийх юмаа олж, явдсан харагддаг бол энгийн иргэд боломжоо хулгайд алдсандаа, нөлөө бүхий хэдхэн улс төрчид эх орноо юу юу ч үгүй тоносонд эсэргүүцэн дуу хоолойгоо нэгтгэж жагсаж байгаа билээ.
Цахим орчинд "энэ улс төрчдийн хүүхдүүд бизнес эрхлэгчдийн хүүхдүүдээс ч баян тансаг амьдарч, ертөнцөөс бүр ангид, өөр түвшинд амьдраад байгааг харуулж байх шиг бололтой. Баячуудын хүүхдүүд амьдрал заахаа больчих" хэмээн бухимдсан, шүүмжилсэн сэтгэгдэл олон байв.
Ц.Цэрэнпунцагийн охины хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх, сэтгүүлч н.Долгионы эхнэр юм.