“Монгол бахархлын өдөр”-ийг “Чингис хаан” одон гардуулж, Хүндэтгэлийн чуулган хуралдуулж тэмдэглэн өнгөрүүлнэ

админ
2022 оны 11 сарын 24

Arslan.mn

Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдрийг Их эзэн Чингис хаан мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр" хэмээн тэмдэглэдэг уламжлалтай. 

Уг өдөр өнөөдөр тохиож байна. 

"Монгол бахархлын өдөр"-өөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал уламжлалтай.

Энэ өдөр  дараах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлнэ. 

  • 07:30 цагт Төрийн далбааг мандуулна.
  • 08:00 цагт Төрийн тугийг цэнгүүлнэ.
  • 10:00 цагт Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол болно.
  • 12:00 цагт Эзэн Богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдана.
  • 14:00 цагт “Мөнх тэнгэрийн бичиг-2022” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн ”Чингис хаан” музейд болно. 
  • 17:00 цагт Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт УГЗ Н.Наранбаатарын найруулга "Хаадын хаан андгай" түүхэн туульсын жүжиг УДЭТ-д тоглогдоно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642661
0 эможи

keyboard_arrow_up