Ц.Сандаг-Очир: Богд уул орчимд иргэд зээлээр орон сууц бариулчихсан, ордер нь гараагүй байна

2022 оны 11 сарын 17

 Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцүүллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн  Ц.Сандаг-Очир: Энэ хуулийг баталснаар аймаг, сум, дүүрэг хоорондын хилийн цэсийн маргаатай асуудал шийдэгдэх үү. Мөн Улсын тусгай хамгаалалттай Богд уул орчимд худлаа хэлж байгаад орон сууц барьчихсан, иргэд зээл аваад орон сууц бариулчихсан байна. Тэгээд орон сууцны ордер нь гардаггүй, иргэд банкны хүүд дарлуулж байгаа асуудал байна. Энэ замбараагүй барьсан орон сууцны асуудлыг яаж шийдэх вэ. Хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын төлөвлөгөөг зөрчсөн тохиолдолд хэн хариуцлага хүлээх юм бэ. Төлбөрийн асуудал байна үүнийг яаж шийдэх вэ.      

БХБЯ-ны дэд сайд Э.Золбоо: Тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй барилга барьж байна гэх асуудал байна. Монгол Улсын газар нутгийн 20 орчим хувийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642449
0 эможи

keyboard_arrow_up