Г.Занданшатар: Ийм уудам нутагтай мөртлөө Улаанбаатар хотдоо шавсаар байгаад Улаанбаатар улс болгож байна

2022 оны 11 сарын 17

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Газрын ерөнхий хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр  "Томыг дуурайж, гадаадыг хуулбарлаж, гамбир элдэх мэт хотыг хөгжүүлэх нь түгжрэл, утаанд хүргэдэг гэсэн үг бий. Өргөн уудам нутагтай улс атлаа газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахгүйгээр Улаанбаатар хотдоо шавсаар, Улаанбаатар улс боллоо. Энэ бол газрын эргэлтийн харилцаа буруу байгаагийн тод илрэл.

Гамбир элдэнэ гэдэг нь Улаанбаатар хотыг тэлж байгаа гэсэн үг. Түгжрэлийн гол шалтгаан нь гамбир элдэх мэт хот төлөвлөлт, газрын буруу харилцаанаас үүдэлтэй. Уг үндсийг нь олж харах хэрэгтэй" гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642444
0 эможи

Зочин
2022-11-17 22:27
Танай нам 100жил төр барьж байж улсаа хот хөдөөгүй хөгжүүлэхгүй яасын тэгвэл. Өөрсдийгөө шүүмжилчлээ овоо доо
Amigiin tuvduu saihan amidarnaa
2022-11-17 20:17
Zo
keyboard_arrow_up