Т.Доржханд: Онгоцны тарифаар нүүрсийг зөөсөн байна. Хамгийн багадаа 30-40 их наядын хулгай хийгдсэн байна

2022 оны 11 сарын 17

Arslan.mn

УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ.

Тэрбээр " Нүүрсний тээврийн бизнес гэж байна. Онгоцны тарифаар нүүрсийг зөөсөн байна. Манай ердөө 30 км замд 1 тонн нүүрсийг 400 доллароор тээвэрлэсэн гэдэг нь үнэн. Энэ бол бүр онгоцны үнээр биш бизнес классын үнээр зөөсөн болж байна. Энэ асуудлыг шийдэхгүй бол Монгол Улс нүүрсний зах зээлээс арчигдана. Дарга нар,  УИХ-ын гишүүн байсан нөхдүүд тээвэр хийж, ашгаа тэндээс авч байна. Худалдан авагч Хятадын талын ард ч манай эрх мэдэлтэй нөхдүүд байгаа гэж би итгэж байна. Харагдах байдалдаа Хятад компани байгаа ч ард нь манай дарга нар байна. Тиймээс энэ асуудлыг зогсоож шийдвэрлэхгүй бол экспортын орлого байхгүй. Хамгийн их экспорт хийдэг чинь нүүрсний салбар. Гэтэл би орлогоо олж чадахгүй. Төмөр замаараа ч тээврээ хийж чадахгүй байна.

Төмөр замын хулгай байна. "Эрдэнэставантолгой"-н эх үүсвэрээр санхүүжилтийг нь хямдхан авч байна. Зах зээлийн үнээс 10-20 хувь хямд авчихаад түүнийгээ нууцалж байна. Цаашаа хамгийн багадаа 30-40 их наядын хулгай хийгдсэн байна. Үүнийг УИХ-д нээлттэй ил тод хэлэлцье. Арга хэмжээ авахгүй байгаа хуулийн байгууллагад шахалт үзүүлье. Нууцлаад байгаа гэрээнүүдийг ил болгоё" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
642439
3 эможи

Дорж
2022-11-17 21:59
Тийм.мэдэж.бсийн.бол.тэр.цагт.нь.хэлэхгүй.яасийм.сохор.нохой.дүвэзнээр.гэгчээр.дэмий.хуцаж.бхийм.хоттой.хохиныхоо.цаана.очи.чоронд.бариул.мэдүү
Зочин
2022-11-17 13:47
опптек гэрээг хулгай гэж яриад тэнэгтхийн? зориуд хулгай болгож нийтэд ойлгуулж оноо авах гэж л байна. харин опптек гэрээгээр орж ирсэн мөнгө нь хаашаа орсоныг л судлалдаа, харин алга болсон хулгай биздээ. чалко опптекээр одоо болтол зөөж байгаашд. мөнгийг монгол улс нүүрсээр төлнө гээд ханш тогтворжуулах зорилгоор зээлээд авчихсан 2012 онд . улсаараа аваад идчихсэн мөнгөө төлөхөөс өөр яадгын!
Зочин
2022-11-17 12:55
Ямар бузар хулгайч юмбэ монголчууд чинь
Zochin
2022-11-17 12:10
Il bolgo
Т.Доржханд
нүүрс

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up