Х.Нямбаатар: ФАТФ-ын зөвлөмжийг л биелүүлчихвэл манайх ердийн жагсаалтад орно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэхээс өмнө УИХ-ын гишүүн, ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар үг хэллээ.
Тэрбээр " УИХ-ын гишүүд ээ, Монгол Улс 2020 онд саарал жагсаалтаас гарсан. Одоо бид өргөтгөсөн хяналтад байгаа. Хэрэв энэ хяналтаас гарч, ердийн улсын жагсаалтад оръё гэж байгаа бол 2023 оны нэгдүгээр сарын 31-нээс өмнө зэрэглэл ахиулах хүсэлтээ ФАТФ-т тавих ёстой. Бид хүсэлтээ тавьж, төрийн бус байгууллага, холбоо, сангийнхаа эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, ФАТФ-аас тавьсан 40 зөвлөмжийг биелүүлсэн гэдгээ баталж чадвал ердийн улсын жагсаалтад орно. Тиймээс би УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд хандаж, Баасан гаригийн чуулганы хуралдаанаар Холбоо, сангийн хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж өгөх хүсэлтийг тавих гэж байна. " гэв.









