БНХАУ-ын иргэнийг зодож гэмтээсэн гэгдэх УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханд холбогдох хэргийг ЭЦА-наас шалгаж байна
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр буюу одоогоос нэг жилийн өмнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт буюу Тэди худалдааны төвийн урд байрлах өөрийн ажлийн байран дээрээ БНХАУ-ын иргэнийг дуудан уулзаж зодож танхайрсан гэх хэрэгт холбогдоод байсан билээ.
Тэгвэл энэхүү хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж байгаа юм. Хохирогч болох БНХАУ-ын иргэн дээрх хэргээс үүдэлтэйгээр 3 удаа хөлний хагалгаанд орсон бөгөөд саяхнаас суга таягны тусламжгүйгээр өөрөө алхаж эхэлсэн байна.
БНХАУ-ын иргэний зүгээс удаа дараа нутаг буцах хүсэлт гаргасан ч хууль хяналтын байгууллагаас хэргийг шалгаж байгаа учраас хилээр гаргахгүй гэх мэдээллийг өгөөд байгаа юм.
Эх сурвалж: mass.mn
|