УИХ: Газрын тухай багц хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулав
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаас Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар уг хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед хууль санаачлагч чуулганы хуралдаанд оролцох үүрэгтэй атал эзгүй байгаа тул олонх гишүүдttv гаргаж буй саналыг үндэслэн дээрх шийдвэрийг хуулийн хүрээнд гаргасан болохыг хэлэв.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Ж.Батсуурь нарын гишүүд энэхүү хууль нь Үндсэн хуулийн дараа орох гол хууль. Өмнөх хууль нь газартай холбоотой зохицуулалтыг хангах чадамжгүйд хүрсэн хэмээн үзэж, уг хуулийн төслийг оруулж ирсэн атал Монгол Улсын хэмжээнд үүсээд буй газартай холбоотой асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх хэмжээнд боловсруулагдаагүй. Хот хөдөөгийн иргэдэд ялгамжтай хандсан, орон нутгийг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах зэрэг гол зохицуулалтаа бүрнээр нь тусгаагүй хэмээн үзэж байгаагаа онцолсон.
Мөн хуулийн төсөлтэй холбоотой иргэдийн дунд явуулсан хэлэлцүүлэг, түүнээс гарсан санал санаачилга дутмаг, тооны хувьд цөөн хэмээн үзэж байгаагаа хэлсэн юм. Харин ажлын хэсгийнхний зүгээс тухай бүрд нь тайлбар өгч, асуултад хариулт өгч байсан ч хууль санаачлагч хуралдаанд оролцоогүй гэх үндэслэлээр хэлэлцүүлгийг хойшлуулахаар тогтлоо.
ШУУД ҮЗЭХ: