ЧУУЛГАН: УИХ-ын гишүүд ирэх оны төсвийн орлогыг 128 тэрбумаар ӨСГӨВ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн талаарх Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй зургаан саналын томьёоллоор санал хураалт явуулжээ.
Тухайлбал, төслийн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого
- 2023 онд “18,921.9 тэрбум төгрөг”,
- 2024 онд “20,797.4 тэрбум төгрөг”,
- 2025 онд “21,859.9 тэрбум төгрөг” гэснийг
2023 онд “19,049.6 тэрбум төгрөг”,
2024 онд “19,822.4 тэрбум төгрөг”,
2025 онд “21,314.7 тэрбум төгрөг“ гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь дэмжжээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар дээрх асуултад “Улс орнууд цар тахал, дайны улмаас Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах болсон. Өнөөдрийн байдлаар 44 улс хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдаад байна. Тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ 20 улс гаргасан. Олон улсын валютын сангаас жийрхэх зүйлгүй” гэсэн тайлбар хийсэн юм.