Д.Ганбат: Өнөөдөр хоёр иргэн тутмын нэг нь ядуу болчихсон байхад арга хэмжээ авч байгаа юм алга

2022 оны 11 сарын 10

Arslan.mn

Ардчилсан Намын удирдлагууд өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат  "Сүүлийн хэдэн жил Монгол Улсын төсөв алдагдалтай байсан. Энэ байдал 2023 онд ч үргэлжилж, ачааны хүндийг иргэд үүрэхээр байна. Эрх баригчид найрласан төсөв дээрээ байх нь.

Сүүлийн 4-7 жилд музей, угтах хаалга, хөшөөг барьж байгуулсан. Энэ нь тэвчиж болох зардал байсан юм. 

Монгол Улс 2023 онд хэзээ ч байгаагүй 20 их наядын зардалтай төсөв баталж байгаа. 

Ам.долларын Монголбанкны албан ханш 3,400 буюу хоёр дахин нэмэгдчихсэн. Өнөөдөр хоёр иргэн тутмын нэг нь ядуу болчихсон байхад арга хэмжээ авч байгаа юм алга. 2023 онд Монгол Улсын иргэдийн амьдрал сайжрахгүй нь тодорхой боллоо.

АН-аас үнийн өсөлтийг багасгах, ам, долларын ханшийг булгах, ажилгүйдлийг бууруулах шаардлагыг тавьсан.

МҮЭ өнгөрсөн долоо хоногт гарч ирж үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлсэн. Энэ шаардлагынхаа төлөө тууштай тэмцэх хэрэгтэй." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642291
0 эможи

Зочин
2022-11-12 09:10
Мангар бидон оо нам гээд солиороод байхаа боль.АН, МАН аль аль нь амилсан албингуудаар дүүрсэн ороолонгуудын орогнох хороо шүү.Нам гэлгүй ард түмний эрх ашгийн төлөө дуугараач.Чухамдаа бол танай АН эрх барих хугацаандаа хулгай луйвар хийж ард түмний итгэл хөсөрдүүлснээс болж МАН гэх мангас гарч улс орныг хулгайлж ард түмнийг доройтуулж дууслаа.АН зүгээр л алга болмоор байна дараагийн улс төрийн хүчний орон зайг эзлээд битгий гай болоод бай.
keyboard_arrow_up