Ш.Адьшаа: “Хас“-ын Ч.Ганхуяг, түүний дүү Ч.Гантулга нар Их нууруудын хотгорт ашигт малтмалын зөвшөөрөл гаргуулах гэж байна
Төсвийн тухай хуулийг дагалдуулж Ашигт малтмалын тухай хуулийн асуудал орж ирснийг эсэргүүцэж буй талаараа УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Төсвийн тухай хуулийг дагалдуулж Ашигт малтмалын тухай хуулийн асуудал орж ирсэн. Тус хуулийн 42 дугаар зүйлд нутгийн өөрөө удирдах байгууллагатай албан ёсны гэрээ байгуулж, хандив өгөх тухай заалтыг оруулж ирсэн байна. Мөн тухайн орон нутагт уул уурхайн лиценз эзэмшигч компаниуд ажлын байр бий болгох, монгол болон гадаадын ажилчдыг авах харьцааны тухай асуудлыг хуулиар оруулж ирсэн асуудал байна.
Ийм асуудлыг өнөөдөр Монгол Улсын засгийн газар хуулиар оруулж ирж байгаа нь харамсалтай. Нэг жишээ ярья. Ховд аймгийн ИТХ өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Хар ус нуурын хотгорт газрын тосны хайгуулын ажил хийх тухай асуудлыг зөвхөн хэлэлцэж байна. Үүнд хардлага төрж байгаа. Яагаад гэвэл ХАС-ын гэгддэг Ч.Ганхуяг хоёр хоногийн өмнө Ховд аймгийн ард иргэдэд өв тэжээл тараагаад явж байсан. Гэтэл энэ хүний ах Ч.Гантулга нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ашиглалтын өмнөх захиргааны дарга хийж байгаа. Иймд Засгийн газраас энэ төслөө татаж авахыг УИХ-ын дээр шаардсан" гэлээ.