Б.Жавхлан: Ц.Даваасүрэн гишүүн эрчим хүчний хүн. Одоо гэнэт арьс ширний хүн болсон
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүд байр сууриа илэрхийлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Сангийн сайд Б.Жавхлантай маргалдав.
Сангийн сайд Б.Жавхлан "Ц.Даваасүрэн гишүүн зөндөө л гүтгэлээ, доромжиллоо. Олон удаа парламентад суусан, сайн үлгэр үзүүлэх ёстой гишүүн гэж боддог. Гэтэл цаана нь харамсмаар зүйл их болж байгаа шүү. Гишүүн маань Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Гансүх гэж залууг Дарханы арьс ширний төрийн өмчит үйлдвэрийн газрын даргаар томилуулсан. Монгол Улс жилдээ 600 мянган үхрийн шир боловсруулдаг, 130-140 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Гэтэл жилдээ 10 сая арьс боловсруулна гэсэн үйлдвэр маань 4 сая болж буураад хөрөнгө оруулалт нь нэмэгдсэн. Хөрөнгө оруулалт нь 159 сая евро болсон.
Ц.Даваасүрэн гишүүн эрчим хүчний хүн. Одоо гэнэт арьс ширний хүн болсон. Энэхүү арьс шир боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалт дээр баталгаа гаргая гээд ороод ирсэн. Таны яриад байдаг үнэлэмжээр үнэн шударга байдал энэ үү. Бүгдийг нь та хийж байгаа. Нэг хэсгийг нь би хэлж байгаа." гэв.