Д.Сарангэрэл УИХ-ын Дэд дарга болох хүсэлтээ МАН-ын Удирдах Зөвлөлд өгчээ
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл амьжиргааны түвшин доогуур иргэдийг “Улныхан” гэж хэлээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаасаа огцорсон. Түүний оронд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Т.Аюурсайханыг томиллсон юм.
Ингэснээр Т.Аюурсайханы оронд УИХ-ын Дэд даргаар хэнийг сонгох вэ? гэсэн асуудал УИХ дахь МАН-ын гишүүдийн дунд өрнөөд байна.
Хамгийн хачирхалтай нь огцорсон сайд Д.Сарангэрэл УИХ-ын Дэд дарга болох хүсэлтээ МАН-ын Удирдах Зөвлөлд илэрхийлжээ. Учир нь тэрээр МАН-ын парламентын асуудал хариуцсан орон тооны бус нарийн бичгийн даргаар ажилладаг юм байна.
УИХ-ын дэд даргын томилгооны тухайд МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Уг асуудлыг дараагийн бүлгийн хурлаар ярих болов уу? Учир нь намын дүрэмд заасны дагуу Удирдах Зөвлөл хуралдаж, шийддэг. Нөгөө талаар УИХ-ын дарга энэ долоо хоногт гадаадад томилолттой байгаа. Ази номхон далайн орнуудын парламентын олон улсын хуралд оролцоно" гэсэн мэдээллийг өчигдөр өгсөн.









