ХОМ: ХНХ-ын сайдаар томилогдож, гурван “давхар дээл“ нөмөрсөн Т.Аюурсайхан 1.2 тэрбум төгрөгийн ҮЛ ХӨДЛӨХ хөрөнгөтэй
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг томилох асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д танилцуулж байна.
Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна хэмээн Үндсэн хуульд заажээ. Засгийн газрын гишүүн үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-д тангараг өргөнө.
Тэгвэл ХНХ-ын сайдаар томилогдох Т.Аюурсайханы ХОМ-ийг танилцуулж байна.
Т.Аюурсайханы жилийн орлого 235 сая, гэр бүлийн орлого 159 сая 835 мянган төгрөг байна. Тэрээр 1 тэрбум 210 сая төгрөгийн хоёр орон сууц, нэг зуслангийн байшин гэж мэдүүлжээ.
Мөн 118 сая төгрөгийн Toyota, Prius XW30- 1,Mercedes Benz-тэй бол 498 сая төгрөгийн 5 хурдан удмын адуу, 18 хурдан удмын адуутай, 118 адуутай.
Түүнчлэн 162 сая 955 мянган төгрөгийн хадгаламжтай бөгөөд Эрдэнэс тавантолгой ХК, Эрдэнэс тавантолгой ХК, Эрдэнэс тавантолгой ХК, Эрдэнэс тавантолгой ХК, Эрдэнэс тавантолгой ХК, Адванседледэр солюшенс ХХК-иудад хувь эзэмшдэг.