Ш.Адьшаа: “Хас“-ын Ч.Ганхуяг, түүний дүү Ч.Гантулга нар Их нууруудын хотгорт ашигт малтмалын зөвшөөрөл гаргуулах гэж байна

2022 оны 10 сарын 21

Arslan.mn

Эрдэнэбүрэнгийн УЦС орчимд ашигт малтмалын зөвшөөрөл олгох талаар Ховдын Засаг дарга Э.Болормаа санал оруулж, аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэх гэж байна хэмээн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Тухайн уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа орлогоос монголчууд хувь хүртэх ёстой. Энэ хувь хүртэх байдлыг нуун дарагдуулахын тулд  нутгийн өөрөө удирдах байгууллагуудад хандив тусламж өгнө гэдэг нэрийдлээр нөхцөлийг дордуулсан,  аливаа гадны болон дотоодын хөрөнгө оруулагчдыг хамгаалсан, монголын ард түмэн баялагаа хүртэх зарчмыг алдагдуулсан ийм байдлыг өнөөдөр салбарын сайдаас нь зөвшөөрөл авахгүйгээр төсвийн хэлэлцүүлэг далимдуулж оруулж ирж байгаа нь үнэхээр ноцтой байна.

Ховд аймгийн ИТХ ээлжит бусаар хуралдаж байгаа. Их нууруудын хотгорт газрын тосны хайгуулын ажил хийх  тухйа асуудлыг хэлэлцэж байна. Үүнд би, хэвлэл мэдээлэл, олон нийт маш их хардлагатай байна. Яагаад гэвэл  “Хас”-ын Ч.Ганхуяг гэдэг хүн Ховд аймгийн ард иргэдэд  очиж өвс, тэжээл тараасан байна лээ.  Дээр нь Ч.Ганхуягийн дүү, Ч.Гантулга нь Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ашиглалтын өмнөх захиргааны дарга хийж байгаа. “Талх” Ч.Ганхуяг өнөөдөр гэнэтхэн яагаад Ховд руу очиж малчдад хайр зарлаад өвс, тэжээл тараагаад байгаа юм бэ. Энийг хүлээж авсан шинээр томилогдсон “Харвард”-ын Засаг дарга Э.Болормаатай яагаад зураг авхуулаад байгаа юм бэ.  Гуя дагуулсан хүзүү гэгчээр Төсвийн хуулиар дамжуулж хулгай луйвраа яаж хийх гээд байна вэ? Энэ бүхэн хардлага төрүүлж байна. Энэ төслийг Засгийн газраас татаж авахаар УИХ-ын чуулган дээр  шаардсан байгаа." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641629
0 эможи

Зочин
2022-10-21 13:10
Яадгийн гаргуулахад чи өөрөө муухай зальтай золигдоо бас хов туучихжээ
keyboard_arrow_up