Ц.Анандбазар: Нэгдүгээр курсийн оюутнуудыг орон нутаг руу шилжүүлвэл түгжрэл үүсгэдэг байдлаас сална

2022 оны 10 сарын 13

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар ирэх оны улсын төсвийн төслийг хэлэлцэж гишүүд асуулт, хариулт болон санал хэлж байна. Энэ үеэр Ц.Анандбазар гишүүн санал хэлэв.

Тэрбээр "Түгжрэлд мөнгө тавина гээд байна. Түгжрэлийг мөнгөөр буулгадаггүй. Санал санаачилгаар түгжрэлийг шийддэг юм. Сайд дарга нар өөрчлөгдсөнөөр урсгал зардал нэмэгдэж орж ирж байна.

Улаанбаатар хотод жил бүр 35-50 мянган оюутан нэмэгдэж байна. Их, дээд сургуулийг бүтнээр нь орон нутаг руу шилжүүлбэл дампуурна. Харин нэгдүгээр курсийн оюутнуудыг хөдөө орон нутаг руу шилжүүлбэл 50,000 оюутан түгжрэл үүсгэдэг байдал байхгүй болно."гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641367
3 эможи

Зочин
2022-10-13 16:08
76-н хулгайчийг Улаан-чулуутын хог цэг рүү нүүлгэвэл түгжрэл огцом.буурна шүү.
keyboard_arrow_up