Ц.Даваасүрэн: УИХ-аас томилогдсон хугацаа нь дууссан гурван нөхдийг эргүүлэн татаач ээ

2022 оны 10 сарын 13

Arslan.mn

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж гишүүд үг хэлэв.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Би нэг асуудлыг долоо хоногийн хэлэлцэх асуудалд оруулж өгөөч гээд олон удаа гуйж байна. Үндсэн хуулийн 21.4-т орсон холимог тогтолцоо гэх үгийг авч хаясан. Гэтэл ҮХЦ тайлбарлахдаа үүнийг байгаа мэт тайлбарласан. ҮХЦ-д хууль тайлбарлах эрх байхгүй. Намын жагсаалтаар сонгогдох бол аргаа барсан хэдэн нөхдийн хийж байгаа үйлдэл. Их хурлаас томилогдсон хугацаа нь дууссан гурван нөхдийг эргүүлэн татаач ээ. Эдгээр асуудлыг хэлэлцэж болохгүй шалтгаанаа байнгын хорооны хурлаар оруулаад надад албан ёсоор тайлбар өгөөч ээ. 

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641356
1 эможи

keyboard_arrow_up