УИХ-ын ЧУУЛГАНЫ НЭЭЛТ: Ядуу иргэдийн тоо нэмэгдэж, долларын ханш суга өсөв!
УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы нээлтэд 65 гишүүн оролцож, 85.5 хувийн ирцтэйгээр эхлэв.
Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд болон Монгол Улсад суугаа гадаад орны дипломат төлөөлөгчдийн байгууллагын тэргүүнүүд, УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагын дарга нар оролцсон юм.
Энэ үеэр сөрөг хүчин буюу АН-ын төлөөлөл гишүүн мэдэгдэл хийв.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "Ханшийн өсөлт, юмны үнэ, ард түмний амьдрал ямар байгааг, төр засгийн эрх баригчдын бялуурсан байдал харагдаж байна. Их зохиолч Д.Нацагдоржийн "Цагаас сар ба хар нулимс" гээд зохиол байдаг. Ард түмний хувьд өдөр болгон хар нулимс, эрх баригчдын хувьд өдөр болгон цагаан сар болж байна. Ийм хүнд нөхцөл байдалтай байна.
Амьдрал маш хүнд байна. Төсвийн болон төрийн хэмнэлтийн хууль гэж гаргасан нь нэр төдий. Өглөө чуулган нээхэд АН-ын бүлэг гэж байхгүй, дотоод асуудлаа өөрөө шийдэх ямар ч боломжгүй. Үндсэн Хуулийн Цэц дээр маргаан үүсгэсэн байхад үл хэрэгсэн манай намын бүлгийн дотоод асуудалд МАН оролцож байна. Энэ нь УИХ, Засгийн газар, эрх баригчдыг хяналтгүй болгох үйл ажиллагаа явуулж байгаа юм гэдгийг та бүхэнд хэлье." гэв.