Т.Доржханд : Хүүхдийн мөнгийг 1 саяас дээш орлоготой өрхөд өгөхгүй байх хэрэгтэй
ИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. УИХ дахь ХҮН-ын гишүүн Т.Доржханд эдийн засгийн хямрал, төгрөгийн ханшийн уналт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой мэдээлэл хийлээ.
Тэрээр “Доллар, инфляцын өсөлтийг мөнгөний бодлогоор шийдэхээсээ нэгэнт оройтсон учир бид төсвөө хэмнэж шийдэж явах ёстой. Өмнө жилийн төсөв 18 их наяд байсан гэтэл энэ жилийн төсөв 20.5 их наядаар орж ирлээ. Төсөв ингэж тэлээд байхад мөнгөний бодлогын хүүг хэдэн хувь болгож өсгөсөн ч үр дүн гарахгүй.
Хүүхдийн мөнгийг 100 хувиас 91 хувь руу л буулгасан байна. Үүнийгээ дорвитой буулгаж эхний ээлжид дор хаяж 20 хувь буулгах боломж байна. Тухайн өрхийн гишүүдийн нэг хүнд оногдох сарын орлого нь 1 сая төгрөгөөс дээш байх юм бол ХҮҮХДИЙН МӨНГӨНӨӨС ЧӨЛӨӨЛӨХ боломж байна." гэв.