Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

2022 оны 9 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Эрхэмсэг ноён Көвер Ласло 2022 оны есдүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга К.Ласло нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640323
0 эможи

keyboard_arrow_up