Б.Бат-Эрдэнэ дахин УИХ-д нэр дэвшихгүй гэж АМЛАЖ байж, САЙД болжээ

2022 оны 8 сарын 31

Arslan.mn

Өчигдөр Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Шинээр томилогдсон сайд нар дунд иргэдийн хамгийн их гайхшрал, дургүйцлийг хүргэсэн нь яамгүй сайдууд байв. Ерөнхий Сайдын тайлбарласанчилан салбар дундын зохицуулалтыг хангах, салангид чиг үүргүүдийг нэгдсэн бодлогоор зохицуулах үүднээс бий болгож буй боомтын болон нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийн асуудал хариуцсан Монгол Улсын сайдыг бол дэмжиж болох. Гэтэл олимпизм, спорт хариуцсан сайд Монгол Улсад яг ямар ач холбогдолтойг бодоод бодоод ойлгоход бэрх.

Шуудхан хэлэхэд энэ бол УИХ-д 2004 оноос хойш тасралтгүй 18 жил сонгогдон ажиллаж буй Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэд л зориулсан албан тушаал гэдэг нь тодорхой. Үнэхээр ч УИХ Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотой асуудлыг хэлэлцэж эхлэхтэй зэрэгцэн Б.Бат-Эрдэнэ шантаажлах, гуйхыг хослуулан сайд болохоор хөөцөлджээ.

УИХ-ын чуулганы танхимд: "УИХ-ын гишүүн Засгийн Газрын гишүүнийг хавсарч ажиллах тоо хэмжээг 4 гээд тохирчихсон шүү дээ.Үүнээсээ 2 жил хүрэхгүй ухарчих гээд байх юм. Дахиад бүгдээрээ давхар албан тушаал хаших гээд чичирцгээгээд байх юм.Гэтэл улс орны нөхцөл байдал ямар байна. УИХ-ын гишүүд гүйцэтгэх засгийн ажилд оролцоод байдгийг хязгаарлая гэж шийдчихээд нэг бүрэн эрхийн хугацааг ядаж дуусгачихалгүй байр сууринаасаа ухраад байх юм" хэмээн тэмцэгч, шүүмжлэгчийн дүр эсгэхийн сацуу далдуур бол "Нутгийн ахыгаа мартахгүй биз дээ?" хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнээс дэмжлэг хүссэн байна.

Эцэст нь УИХ-ын 2024 оны сонгуульд дахин нэр дэвшихгүй, залуучууддаа боломж олгоно хэмээн амлаж байж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд гэх албан тушаалыг өөртөө зориулан бий болгуулжээ.

 

Э.Мягмар

Эх сурвалж: sonin.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
639906
5 эможи

irgen
2022-09-03 21:02
SU giin huuhded barag luivaraar olimpiin horoog egchiheed.odoo uon Olimpiin said.G.Munhtsetseg bas uo ch bilee.yasan ichdeggui tuseviin mungeer tuilj bdg uom.Hemnelt gd bsan Oyuk n durtai said.baajan hudlaa hun tsalin tesev.butehgui ee
Zochin
2022-09-01 11:55
Baagii avarga baigali orchnii said l hiih baisiin dahiad 24 ond devshih heregtei shuu Nam yvuulahgui bol huviaraa garaad ireerei hentiidee bol baavar yum baigaa bizdee ih hurald unen shudarga hurts ug nymdorj baagii avarga davaasuren 3 s l garna Ed bol zaaval ih hurald baih yostoi
Ганаа
2022-08-31 13:32
Э.Мягмар гэдэг хүнийг шүүхэд өгөөч иймэрхүү новшнуудыг давраар хэрэггүй
Зочин
2022-08-31 13:00
ичээсэй дээ.чи төрд юу хийх юм бэ,үнэн дээ бол ямар ч боловсролгүй мэдлэг чадваргүй хүн шүү дээ.Бэлтгэлийн хувцастай цүнх үүрч яваад л Цагдаагийн дээдийг эчнээгээр төгссөн нэр хэмээсэн дээ
Зочин
2022-08-31 12:37
Бас л муухай хүн.Ядаж Ц.НЯМДОРЖ ШИГ БОЛ Ч ЯАХАВ. НЯМДОРЖ ШИГ ТӨРИЙН ТҮШЭЭ БАЙВАЛ ЁСТОЙ БОЛЖ БАЙНАА
Гочоо
2022-08-31 12:27
Ичих булчирхайгүй болчихсон хэлсэндээ хүрдэггүй хөгийн гар...
keyboard_arrow_up