С.Чинзориг: Яамтай 18, яамгүй 3 нийт 21 сайд Ерөнхий сайдтайгаа 22-уулаа болж байгаа юм
Засгийн газрын бүрэлдэхүүн болон бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Эдийн засаг амаргүй байдаг, ард иргэдийн амьдрал хэцүү байдаг. Засгийн газрын бүтцийг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байсан гэтэл Ерөнхий сайд эрх мэдлийн хүрээнд өөрчлөлт оруулаад ирлээ. Яамтай 18, яамгүй 3 нийт 21 сайд Ерөнхий сайдтайгаа 22-уулаа болж байгаа юм байна. Хэмнэлтийн бодлого гээд байгаа хэр нь өмнө нь байгаагүй данхар бүтэц болчихлоо. Энэ хэрээр хэдэн төгрөгийн зардал нэмэгдэх юм бэ. Төсөвт 2 удаа тодотгол хийсэн. 3 сайдын төсвийн зохицуулалтыг яаж хийж байгаа юм бэ.
ШУУД ҮЗЭХ: