Т.Доржханд: УИХ-ын гишүүдийн тоог нэмэх хэрэгтэй

2022 оны 8 сарын 29

Arslan.mn

УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Монгол Улс ардчиллаа бэхжүүлэхийн тулд парламентаа бэхжүүлэх хэрэгтэй. Үүнд дөрвөн зүйл салшгүй холбоотой. Нэгдүгээрт сонгуулийн тогтолцоо пропорциональ элементтэй болох хэрэгтэй. Үгүй бол 1-2 нам байсаар л байна. Хоёрдугаарт, давжаа парламентын тоог өсгөх хэрэгтэй. Засгийн газрын тухай хууль 10-20 минут л хэлэлцэгдлээ. УИХ-аас гарч байгаа шийдвэрүүд бодитой гарахгүй байгаа. Тиймээс энэ асуудлыг шийдэхгүй бол болохгүй. Мөн Монгол Улсын төрийн тэргүүнийг парламентаас сонгох хэрэгтэй. Ингэж чадвал чухал. Гэвч УИХ-аас төрийн тэргүүн сонгох нь үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнээс давсан гэх шалтгаанаар татсан. Үлдсэн гурван асуудлыг уялдуулж шийдэх ёстой гэх байр суурьтай байгаа. Давхар дээлтэй сайд нарын асуудлыг нэмэх гэж байгаа нь эрх мэдлийн тэнцвэргүй байдал бий болгоно. Тиймээс иргэдэд ойлгуулж, гишүүдийн тоог өсгөх нь зүйтэй гэдгийг би өмнө нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад анхааруулж байсан. УИХ-ын гишүүний хувиар хэд хэдэн шаардлага тавьсан. Өнөөдөр хоёр тогтоол гарах байх. Үндсэн хуулийн цэцээс хэрэв давхар дээлтэй асуудлыг шийдэхийн тулд гишүүдийн тоог өсгөх хэрэгтэй. Үүний дагуу УИХ-ын тогтоолын төслийг ажлын хэсэгт санал болгосон. Намрын чуулганд амжиж тогтолцооны асуудлаа шийдэх хэрэгтэй" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639803
0 эможи

Зочин
2022-08-29 23:01
Энэ халтар царайлсан пиздааг монголын улс төрөөс зайлуулж, төрийн ордноос хөөх хэрэгтэй.
keyboard_arrow_up