ЧУУЛГАН: Зургаан минут хуралдаж, ЗГ-ын тухай хуулиас “давхар дээл“-ийн заалтыг хаслаа

2022 оны 8 сарын 26

Arslan.mn

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.08.26/ хуралдаан 14.25 цагт эхэлж есхөн минутад үргэлжлээд дууссан. Тус хуралдаанаар, Үндсэн хуулийн 39.1.2 дахь заалтыг хассантай холбогдуулж Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжив.

Үүний дараа үргэлжлүүлэн УИХ-ын нэгдсэн чуулган ЗУРГААХАН МИНУТАД хуралдаж, ТББХ-гоор хэлэлцсэн тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны саналаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтэн явуулах горимын санал гаргасныг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 82,6 хувь нь дэмжив. 

Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” гэж заасны дагуу санал хураалт явуулахад төслийг эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
639727
2 эможи

keyboard_arrow_up